МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
43 дугаар зүйл. Насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхдийн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг

43.1. Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

43.2. Энэ хуулийн 43.1-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн хариуцагч байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болно.

Print