МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
41 дүгээр зүйл. Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа

41.1. Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:

41.1.1. мөнгөн хэлбэрээр;
41.1.2. эд хөрөнгөөр.

41.2. Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:

41.2.1. сар, улирал, хагас жил, жилээр;
41.2.2. нэг удаа.

41.3. Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно.

Print