МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
38 дугаар зүйл. Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг

38.1. Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

38.2. Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.

38.3. Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.

З8.4. Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.

38.5. Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

38.6. Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

38.7. Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

Print