МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
32 дугаар зүйл. Эцэг, эх байх эрхийг сэргээх

32.1. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.

32.2. Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.

32.3. Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол энэ хуулийн 30.1-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

Print