МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
28 дугаар зүйл. Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар

28.1. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алдана.

28.2. Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

28.3. Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.

28.4. Энэ хуулийн 28.З-т заасан тохиолдолд түүнтэй холбогдсон зардлыг тухайн эцэг, эхээс гаргуулах ба эцэг, эх нь төлбөрийн чадваргүй бол түүний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг дарга хариуцаж болно.

28.5. Сум, дүүргийн Засаг дарга хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

28.6. Энэ хуулийн 27.1.-д заасан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон энэ хуулийн 27.2-т заасан этгээд тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.

28.7. Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

Print