МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
24 дүгээр зүйл. Хүүхдийн нэр, эцгийн нэр, овог

24.1. Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө.

24.2. Олдсон хүүхдэд сум, дүүргийн Засаг дарга, эсхүл иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан нэр, овог өгч болно.

24.3. Хүүхэд эцгийн нэрийг авна.

24.4. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна.

24.5. Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болно.
24.6. Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Print