МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ТАВДУГААР БҮЛЭГ
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа
23 дугаар зүйл. Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох

23.1. Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

23.2. Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ.

23.3. Хүүхэд Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.

23.4. Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэнтэй холбогдолтой эцэг, эх тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.

23.5. Гадаад улсад оршин сууж байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бол энэ хуулийн дагуу эцэг, эх тогтоолгох хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан тавьж болно.

Print