МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох, түүний үр дагавар
17 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

17.1. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ.

17.2. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

17.3. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь энэ гэр бүлээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй.

17.4. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

Print