МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох, түүний үр дагавар
16 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

16.1. Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

16.2. Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан насанд хүрээгүй гэрлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

Print