МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох
9 дүгээр зүйл. Гэрлэхэд харшлах шалтгаан

9.1. Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:

9.1.1. өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
9.1.2. гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрээгүй бол;

9.1.3. төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
9.1.4. харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
9.1.5. үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
9.1.6. гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.

9.2. Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд энэ хуулийн 9.1.2 үл хамаарна.

Print