ГЭР БҮЛИЙН ТУХАЙ |
ХОЁРДУГААР БҮЛЭГ Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох |
15 дугаар зүйл. Гэрлэлт сэргээх
15.1. Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.
15.2. Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.
|
|