ГЭР БҮЛИЙН ТУХАЙ |
ХОЁРДУГААР БҮЛЭГ Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох |
11 дүгээр зүйл. Гэрлэлт дуусгавар болох
11.1. Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно.
11.2. Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.
11.3. Гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно.
|
|