МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
4 дүгээр зүйл. Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим

4.1. Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ.

4.2. Иргэнийг гэрлэхэд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4.З. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн.

4.4. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.

4.5. Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ.

4.6. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Print