МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ |
ГУРАВДУГААР БҮЛЭГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ |
56 дугаар зүйл
1. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
2. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.
З. Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
|
|