МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 11 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж
2.1.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай , Төсвийн тогтвортой байдлын тухай , Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай , Нийгмийн даатгалын тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
 3 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 206,287.1
2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 270,343.6
3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 103,386.9
4 Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 6.2
5 Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 10,900.0
6 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 12,118.1
7 Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,952.4
8 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл 1,500.0
9 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас
хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 756.7
10 Бусад орлого 13,099.1
Нийт орлого 621,350.1

 4 дүгээр зүйл.
Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Тэтгэврийн даатгалын сан 660,108.5
2 Тэтгэмжийн даатгалын сан 30,977.4
3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 22,015.9
4 Ажилгүйдлийн даатгалын сан 10,160.7
5 Эрүүл мэндийн даатгалын сан 127,416.1
6 Үйл ажиллагааны зардал 15,474.7
7 Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж 3,814.3
Нийт зарлага 869,967.5
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
 5 дугаар зүйл.
”Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.
 6 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 60.0 тэрбум төгрөгөөр баталсугай.
 7 дугаар зүйл.
Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Print